Honeypot Wax Boutique
← Бүтээгдэхүүн
Belo Underarm Intense White Deo Spray

Belo

Belo Underarm Intense White Deo Spray

Маш хурдан хатдаг хөлс дарагч спрей. 48 цагийн хамгаалалт, толбо үлдээхгүй.

₮25'000

Онцлог

  • Ролик (roll-on) хэлбэртэй бүтээгдэхүүнийг бодвол арьсан дээр маш хурдан хатдаг тул түрхсэний дараа хувцаслахад хугацаа хэмнэнэ, наалдамхай мэдрэмж үлдээхгүй.
  • Найрлагадаа Альфа Арбутин (Alpha Arbutin) болон Ликорис (Licorice / чихэр өвсний ханд) агуулсан тул суганы арьсны өнгө алдалт, борлосон хэсгийг эсийн түвшинд аажмаар цайруулж, өнгийг жигд болгоно.
  • 48 цагийн турш суганы хөлс болон эвгүй үнэрийг дарах үйлчилгээтэй тул өдрийн турш итгэлтэй, сэргэг явахад тусална.
  • «Тахианы арьс» (chicken skin) бүтцийг засна: суганы үс авахаас үүдэлтэй барзгар, овойж товойсон бүтцийг зөөлрүүлж, арьсыг илүү толигор болгоно.
  • Хувцсанд толбо үлдээхгүй: цагаан болон хар өнгийн хувцасны суганы хэсэгт шарлах эсвэл цагаан зураас үүсгэхгүй.
  • Дерматологийн туршилтаар батлагдсан: арьсыг цочроохгүй бөгөөд парабен агуулаагүй тул эмзэг арьстай хүмүүс ч хэрэглэхэд тохиромжтой.

Чухал анхаарах зүйл

Суганы үсийг хуссан, зулгаасан эсвэл ваксдсаны дараа шууд хэрэглэж болохгүй. Энэ үед арьсны нүх сүв нээгдэж, жижиг гэмтэл үүссэн байдаг тул хорсох эсвэл арьс улайж цочрох эрсдэлтэй. Үс авснаас хойш багадаа 24 цагийн дараа хэрэглэх нь хамгийн аюулгүй байдаг.

Суганы арьсны цогц арчилгаа

Belo Underarm Whitening Cream · 40ml

Belo Underarm Whitening Cream · 40мл

Альфа Арбутин ба Ниацинамид агуулсан цайруулах тос. Богино хугацаанд мэдэгдэхүйц цайруулж, арьсыг толигор болгоно.

₮45'000
Belo Underarm Intense White Deo Roll-On

Belo Underarm Intense White Deo Roll-On

48 цагийн хөлс, үнэрийн хамгаалалт. Зөөлөн чийгшил өгч, хувцсанд толбо үлдээхгүй.

₮20'000