Бидний тухай

Нэгэн зун Европт аялах үеэр илүүдэл үс арилгах үйлчилгээ үзүүлэх салон байгуулах эрсдэлтэй бас амжилт авчрах ч юм шиг санаа бидний толгойд орж байсан нь өчигдөр мэт санагдана. Европын гайхамшигт соёл, амьдралд нилээд удаан умбасан Халуухан Муужгай биеийн доод хэсгийнхээ үсийг арай их ургасныг мэдэрдэг.
Амь тулсан үед аргыг нь олдог жишгээр Халуухан Муужгай илүүдэл үс арилгах үйлчилгээ хайн Европын чулуун гудамжуудаар тэнүүчлэв. Олон өдөр хайсны эцэст тэрээр нэгэн жижиг газар олов. Хуучны эмнэлэгтэй адилаар тохижуулсан, ваксын мэргэжилтнүүд нь огт инээмсэглэдэггүй, бүдүүлэг, захирангуй, харилцааны соёлгүй салон байлаа. Муужгайнууд захирангуй байдалд дургүйг бид мэднэ. Гэсэн хэдий ч гоо сайхныг дээдэлдэг үзэсгэлэнт муужгай вакс үйлчилгээ авахаар шийджээ. Өвдсөндөө хэд хэдэн удаа гиншиж, бухимдангуй харц чулуудсаар вакс үйлчилгээ авсны эцэст тэрээр сэтгэл дундуур үлдсэн ч азаар ямар нэгэн шарх, шалбархайгүй хоцорсон.
Энэ бол Халуухан Муужгай сарвуугаараа газар алгадаад: “Хангалттай, бусад муужгайнууд над шиг ийм таагүй байдалд дахиж битгий орогтун. Муужгайнууд зөвхөн хамгийн шилдэг, сайн үйлчилгээг л авах ёстой” гэж хэлсэн үе байлаа.
Муужгай Сингапурт буцаж ирээд олон сарын турш судалгаа хийв. Олон хуудас материал боловсруулж, хэдэн зуун утасны дуудлага хийж, 50 гаруй ваксын жор судалсны эцэст Муужгай маань өнөөдрийн бидний мэдэх Honeypot хэмээх өөрийн гайхамшигтай брэндийг танилцуулж, үйлчилгээгээ нэвтрүүлсэн.

Honeypot үгийн утга [huhn-ee-pot]

  • Нэр үг, эмэгтэй хүний нандин эрхтнийг илэрхийлсэн Америк хар ярианы этгээд хэллэг
  • Нэр үг, илүүдэл үс арилгах үйлчилгээ үзүүлдэг чамин, хээнцэр, тансаг зэрэглэлийн сүлжээ салон
  • Сингапур болон тус нутаг, ялангуяа нартай өдрийн тоо цөөн газрууд цэвэр бэлчээр, орчинтой байдаг үндсэн шалтгаан

Товчхоноор

HONEYPOT вакс салоныг нээж, өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш 9 жилийн хугацаа өнгөрчээ. Үйл ажиллагаагаа эхлэх үеэс л ямар ч илүүдэл үсийг арилгаж болох нь тодорхой болж ирсэн.

HONEYPOT-ын сүлд өнгө болох хар, ягаан өнгө, сүр жавхлант гэрлийн бүрхүүл, сонгодог загварын тавилгаар чамин гэгч нь тохижуулсан манай салон танд тачаангуй, халуухан мэдрэмжийг төрүүлж, өөртөө итгэх итгэлийг бэлэглэх болно.

Илүүдэл үс арилгах үйлчилгээний хамгийн таатай мэдрэмжийг төрүүлэхийг зорьдог манай баг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн. Үйлчилгээ үзүүлэхээс өмнө багийн гишүүн бүрийг тал бүрийн эрчимжүүлсэн сургалтад хамруулж, тестээр мэдлэг, ур чадварыг нь шалгадаг.

Илүүдэл үс арилгах

Гүйцэтгэж байгаа бүх ажилдаа нямбай, хариуцлагатай хандаж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдэлдэг HONEYPOT-ынхон бид илүүдэл үс арилгах урлагийг төгөлдөржүүлж, энэ төрлийн үйлчилгээг дахин тодорхойлж байгаадаа таатай байна. Итгэмжлэгдсэн химичдийн боловсруулсан өвөрмөц найрлага бүхий бидний хэрэглэдэг ваксанд гол нууц нь оршдог.
HONEYPOT-д хэрэглэдэг вакс нь амьтан дээр туршигдаагүй. HONEYPOT-ын илүүдэл үс арилгах үйлчилгээ нь 60-70хувь бага байдаг ба манай салон өвчин намдаах тос түрхлэгийг хэрэглэдэггүй. Танд илүү их сонголт хэрэгтэй гэдгийг Халуухан Муужгай мэддэг учраас бидний нэрийн үйлчилгээ болох Бразил ваксаас гадна таны биеийн бусад хэсгийн илүүдэл үсийг арилгах үйлчилгээг ч үзүүлдэг.

Манайд тавтай морил

НОNEYPOT салоноор зочилсны дараа ч торгомсог, зөөлөн мэдрэмжийг төрүүлэх үйлчилгээ үргэлжилсээр л байдаг. Иймээс илүүдэл үс арилгах үйлчилгээ авсны дараа хэрэглэдэг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг танд санал болгож байна. Манай мэргэжлийн багийнхан танд үйлчилгээ авсны дараа хэрэглэх бүтээгдэхүүний талаар зөвлөгөө, мэдээлэлийг баяртайгаар өгөх болно.

Манай салоноор зочилж, муужгайнуудаас үйлчилгээ аваарай!
Бид бол илүүдэл үстэй тэмцэгч муужгайнууд.

Honeypot's mascot Sex Kitty