Вакс болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд

HONEYPOT-ын багийнхан бид ваксын үйлчилгээ авсны дараа хэрэглэх бүтээгдэхүүнүүдийг санал болгож байгаадаа таатай байна. Таны биеийн нандин хэсгийг торгомсог, зөөлөн байлгахад тустай, тусгай жороор боловсруулсан манай бүтээгдэхүүнүүд нь байгалийн цэвэр орц, найрлагатай. Бидний бүх бүтээгдэхүүнүүд нь амьтан дээр туршигдаагүй, итгэмжлэгдсэн химичид боловсруулан гаргасан, Австрали улсад үйлдвэрлэгдсэн байдаг онцлогтой.

Fairest of them All whitening serum

Fairest of them All

Таны нандин эрхтний орчимд хэрэглэхэд зориулагдсан С витаминтай цайруулагч бүтээгдэхүүн.

Smooth Operator scrub

Smooth Operator

Бидний санал болгож буй арьсанд ер бусын зөөлнөөр мэдрэгддэг скраб нь таны нандин эрхтэнд шаардагддаг арчилгааг нөхөх болно. Сарнайн дэлбээ, алтан товч цэцэг, зуун настын хандны агууламж өндөртэй энэхүү бүтээгдэхүүн нь үхэжсэн арьсыг гуужуулж, дотогш шигдэж ургасан үсийг гадагш нь гаргаж өгнө.

"Goodbye Forever" calming treatment spray

Goodbye Forever

Тайвшруулах үйлчилгээтэй энэ цацлагыг та хэрэглэснээр дотогш шигдэж ургасан үсэнд баяртай гэж хэлнэ. Тусгай жороор гаргаж авсан уг бүтээгдэхүүнд агуулагддаг салицилийн хүчил нь арьсыг зөөлнөөр гуужуулах, witch hazel нь арьсны бөглөрсөн нүхийг нээх, гашуун өвсний ханд нь арьсыг зөөлрүүлэх тус тус үйлчилгээтэй.

Minty Aloe Jello moisturizer

Minty Aloe Jello

Бактерийн эсрэг үйлчилгээ, арьс арчлах, арьсыг зөөлрүүлэх чанараараа олонд танигдсан бүтээгдэхүүн. Зуун настын гель нь арьсыг тайвшруулж, зөөлрүүлж, чийгшүүлдэг бол гаа нь байгалийн цэвэр, сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлдэг.

Rub Me Down moisturizer

Rub Me Down

Шинээр үйлдвэрлэгдээд байгаа лаванд болон алтан товч цэцэг агуулсан “Rub me down” тайвшруулах үйлчилгээтэй чийгшүүлэгч шингэн нь таны арьсыг богино хугацаанд эрүүлжүүлж, агуулгад нь багтсан витамин С, провитамин В5, ургамлын гаралтай тос нь арьсыг чийгшүүлнэ.

"No More Bumps" cleanser

No More Bumps

No More Bumps нь дотогш шигдэж ургасан үсний ургалтыг багасгах үйлчилгээтэй цэвэрлэгч шингэн. Үйлчилгээ авсны дараа хэрэглэхэд онцгой ач холбогдолтой уг бүтээгдэхүүн нь таны нандин эрхтэний орчмын арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй нимбэгний цайны модны тосыг ихээр агуулдаг.